Дэлхийн сая сая залуусын ш
үтээн болж, олон хит дуугаараа өөрийгөө тунхаглаж чадсан АНУ-ын реппер, поп дуучин, хөгжмийн зохиолч, продюссер Pitbull Монголд ирэхээр болжээ. Тэрээр Куба гаралтай америк залуу. Жинхэнэ нэр нь Армандо Кристиан Перес. Түүний эцэг эх нь хоёулаа куба хүмүүс. Гэхдээ тэр Майамид төрж өссөн болохоор Америкаар овоглодог. Карьерынх нь эхэн үед Pitbull-д багагүй асуудал тулгардаг байжээ. Учир нь, арьс өнгөний үзэл зөвхөн хар арьстанд үйлчилдэггүй болохоор цэнхэр нүдтэй, цагаан арьст залууг гадуурхах  хүн бишгүй олон байсан байна.

Т
үүнчлэн гэр бүлийн таарамжгүй харилцаанаас ...
2012-05-17
“Mongolian Best Dance crew” буюу “Монголын шилдэг бүжгийн хамтлаг” шалгаруулах реалити шоу удахгүй эхлэх юм байна. Энэ удаагийн реалити шоунд 11–25 хүртэлх насныхан өрсөлдөх гэнэ. Үүнтэй холбоотойгоор “Mongolian Best Dance crew-2” уралдаанд оролцох хамтлагуудыг бэлтгэлээ базаахыг зохион байгуулагчдын зүгээс уриалжээ. “Mongolian Best Dance crew-2010” наадмын ялагчаар “Beat1family” хамтлаг тодорч байсан билээ. Шоуг зохион байгуулагчид энэ удаагийн тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болно үзэж байгаа юм байна....
2012-05-17
Андройд үйлдлийн системтэй утаснуудаас хамгийн шилдэг гэх тодотголыг хүртсэн “Galaxy S II”-ын дараагийн загварын талаархи мэдээлэл мэргэжилтнүүдийн анхаарлын төвд ороод байгаа  билээ. Тэгвэл өчигдөр олон нийтэд танилцуулахаас өмнө Galaxy S3-ыг алдарт anonymous-ын хакерууд олон нийтэд ил болгон интернэтийн сайтуудаар цацжээ. Тодруулбал, шинэ загварын  “Galaxy”-гийн материалын тал дээр “Samsung”-ийнхан нэлээд анхаарч ажилласан гэх гэсэн  мэдээлэл батлагдсан байна.

Тухайлбал, сайжруулсан хөнгөн цагаан төмрөөр утасны ар талыг хийж байгаа аж. Түүнчлэн  шинэ загвар 13.1 см урт, 6.4 см өргөн, 0.8 см-и...
2012-05-17
iPhone гар утасны дараагийн хувилбар нь шингэн металлаар хийсэн гэртэй байх юм байна. “Шингэн металл” хэмээх бодисыг одоогоос 20 жилийн өмнө буюу 1992 онд Калифорнийн Технологийн их сургуулийн эрдэмтэд нээж байжээ. Энэхүү металл нь бусад төмрийг бодвол илүү бат бөх бөгөөд зурагдахгүй, бас эвдэрч гэмтэх нь маш бага, жингийн хувьд ч боломжийн гэнэ. “Apple” компани уг материалыг бүтээгдэхүүндээ ашигласнаар давуу талаа бүрдүүлж, чанарын хувьд ч бусад гар утаснаас давуу талтай байх болгох юм байна. Гэвч шингэн металлыг боловсруулахад харьцангуй зардал ихтэй байх боловч “Apple” компани энэ техно...
2012-05-17

Английн х
өлбөмбөгийн холбооны цомын тэмцээний аваргын төлөө тоглолт алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд боллоо. Аваргын төлөө “Челси”, “ Ливерпуль”-тэй тоглосон юм. Энэ тоглолтын 11 дэх минутад “Челси”-гийн Рамирес өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулснаар тооны харьцааг нээв. Улмаар Дрогба 52 дахь минутад тооны харьцааг 2:0 болголоо. Харин “Ливерпуль”-ийн Кэрролл 64 дэх минутад “Челси”-гийн хаалганд гоол оруулж тооны зөрүүг багасгасан ч үүний дараа “Челси” хамгаалалтын тал дээр алдаа гаргасангүй. Ингэснээр “Челси” өрсөлдөгчөө 2:1-ээр хожиж Английн хөлбөмбөгийн холбооны цомын эзэн болсон юм. Тэдний хув...
2012-05-17

ФИФА-гаас Монголын хөлбөмбөгийн холбоонд “Гоол” төсөл хэрэгжүүлж байгаа билээ. 2001 оноос эхэлсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт дөрвөн төсөл хэрэгжүүлсэн байна. Анх 2002 онд хөлбөмбөгийн тэмцээн уралдаан явуулах зориулалтаар хиймэл зүлэг бүхий  стандартын талбай байгуулав. Дараа нь үзэгчдийн суудал, тамирчдын хувцас солих өрөө, сургалтын танхим бүхий МХБХ-ны ажлын байрыг  2006 онд ашиглалтад хүлээж авсан юм. Улмаар энэ төслийн ачаар “Футзалын ордон”-той болоод удаагүй байгаа. Тэгвэл энэ удаа “Гоол 5”  төслийн хүрээнд 5000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолбор барих ажлыг эхл...

2012-05-17