2012-05-17
Samsung-ийн бэлэг ба Galaxy S3
Андройд үйлдлийн системтэй утаснуудаас хамгийн шилдэг гэх тодотголыг хүртсэн “Galaxy S II”-ын дараагийн загварын талаархи мэдээлэл мэргэжилтнүүдийн анхаарлын төвд ороод байгаа  билээ. Тэгвэл өчигдөр олон нийтэд танилцуулахаас өмнө Galaxy S3-ыг алдарт anonymous-ын хакерууд олон нийтэд ил болгон интернэтийн сайтуудаар цацжээ. Тодруулбал, шинэ загварын  “Galaxy”-гийн материалын тал дээр “Samsung”-ийнхан нэлээд анхаарч ажилласан гэх гэсэн  мэдээлэл батлагдсан байна.

Тухайлбал, сайжруулсан хөнгөн цагаан төмрөөр утасны ар талыг хийж байгаа аж. Түүнчлэн  шинэ загвар 13.1 см урт, 6.4 см өргөн, 0.8 см-ийн зузаантай 125 грамм жинтэй байх гэнэ. Харин дэлгэцийн хувьд 4.7 инчийн урттай, 720-р өнгөний ялгарал бүхий SuperAmoled Plus HD   технологийг ашиглан бүтээж байгаа аж. Мөн 12 мегапиксел бүхий камераар 1080р HD бичлэгийг секундэд 60 фрэйм хүчин чадалтайгаар бичих бөгөөд давхар хөдөлгөөн удаашруулж бичих шинэ горимыг нэмж оруулжээ.

Хакеруудын дурдсанаар ухаалаг утасны хамгийн гол үзүүлэлт болох  хүчин чадлын хувьд “Galaxy SIII” нь дөрвөн цөмтэй 1.5 Ghz хурдтай процессортой, 1GB шуурхай санах ой бүхий 32GB багтаамжтай байх ажээ. Ямартай ч өчигдөр нээлтээ хийсэн “Samsung” компани Лондонд “Galaxy S3” загвар нарийн технологи ашигласан шаазан гадаргуутай юм байна. Энэ нь Азийн шаазан эдлэл, ваар хийдэг эртний уламжлалтай холбоотой байж болох юм.

Бичсэн: payn | цаг: 09:01 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих