2012-05-17
Реппер Pitbull Монголд тоглолтоо хийнэ

Дэлхийн сая сая залуусын ш
үтээн болж, олон хит дуугаараа өөрийгөө тунхаглаж чадсан АНУ-ын реппер, поп дуучин, хөгжмийн зохиолч, продюссер Pitbull Монголд ирэхээр болжээ. Тэрээр Куба гаралтай америк залуу. Жинхэнэ нэр нь Армандо Кристиан Перес. Түүний эцэг эх нь хоёулаа куба хүмүүс. Гэхдээ тэр Майамид төрж өссөн болохоор Америкаар овоглодог. Карьерынх нь эхэн үед Pitbull-д багагүй асуудал тулгардаг байжээ. Учир нь, арьс өнгөний үзэл зөвхөн хар арьстанд үйлчилдэггүй болохоор цэнхэр нүдтэй, цагаан арьст залууг гадуурхах  хүн бишгүй олон байсан байна.

Т
үүнчлэн гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр бага байхад эцэг эх нь салж ээжтэйгээ хамт  амьдрах болжээ. Тэрээр 16 настайдаа хар тамхины наймаачидтай орооцолдсон нь ээжийнх нь дургүйцлийг хүргэж, түүнийг гэрээсээ  явахад хүргэсэн байна. Гэрээсээ “хөөгдсөн” Перес Майамид реппер Lil Jonh-той танилцсан нь түүнийг дэлхийн хэмжээний од болох үүд  хаалгыг нь нээж өгчээ. Түүнийг Америк төдийгүй Латин Америкт алдаршуулсан нь 2006 онд аавынхаа дурсгалд зориулсан “El Mariel” хэмээх хоёр дахь цомог нь юм. Pitbull хэмээх нэр дэлхий даяар алдаршихын хажуугаар сонсогчид түүний нэрийнх нь утга агуулгын талаар  асуух болжээ. Харин үүнд Pitbull хариулахдаа “Нохойнууд цоожийг ч хаздаг. Тэд хуульд захирагддаггүй.

Бас
үргэлж тэмцэлдэж байдаг. Магадгүй ийм болохоороо тэнэг ч байж мэднэ. Харин энэ бүх чанар би хэн бэ гэдгийг минь илэрхийлдэг”  хэмээн тайлбарлажээ. Үнэхээр ч тэр багаасаа амжилтын төлөө тэмцэж, ялахын төлөө явж ирсэн болохоор өөрийгөө нохойтой зүйрлэсэн байж болох юм. Яг одоо Pitbull-ийн дуулсан дуу болгон нь дэлхийн өнцөг бүрт хит болж, сая сая залуусыг байлдан дагуулж байна.  Тиймдээ ч Pitbull-тэй хамтарсан л бол хит болдог гэсэн тодотгол түүнийг үргэлж дагаж байдаг. Pitbull-ийн бие даасан “Crazy” “I Know You  Want me” “Bon Bon” Женнифер Лопестой хамтарсан “On the Floor”, T-Pain “Hey bay”, Марк Антонитай “Rain Over me” зэрэг дуунууд нь  гарсан даруйдаа л Billboard-ын жагсаалтыг тэргүүлж, Youtube сайтын хамгийн их хандлагатай бичлэгээр шалгараад байгаа билээ.

Халзан толгойтой,
өвөрмөц хоолойтой “гоонжтой” репперийг дэлхий даяар мэдэх болов. Үнэхээр ч түүнийг гоёмсог, өөрт нь донжтой гэгч  нь зохисон хүрэмгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өнгөрсөн оны зургадугаар сард “Planet Pit” нэртэй цомгоо гаргасан реппер залуугийн имижээ тодорхойлсны нэгэн адил дуу бүр нь цаанаа л донжтой. Тэр, түүний хоолой, түүний зохиосон ая, продюссерласан дуу нь заавал нэг оргил хэсэгтэй байдаг. Энэ тухай хамтран ажилладаг найзууд, уран бүтээлчид нь сайрхан ярих дуртай. Магадгүй энэ нь түүний мэдрэмжтэй  байдлыг илтгэдэг байж ч мэднэ. Тэрээр ирэх долдугаар сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх гэнэ. Тоглолтын үеэр  Монголын загварын шоу, Aerial Silk буюу агаарын гимнастикийн дэлхийн хэмжээний уран бүтээлч Монголд ирж өөрийн сонирхолтой  үзүүлбэрийг толилуулах юм байна. Мөн “Worlds Sexiest DJ” буюу эмэгтэй DJ монгол залуусыг хөгжмийн нүсэр аялгуунд доргиох аж.

Бичсэн: payn | цаг: 09:12 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax