
Тухайлбал, сайжруулсан хөнгөн цагаан төмрөөр утасны ар талыг хийж байгаа аж. Түүнчлэн шинэ загвар 13.1 см урт, 6.4 см өргөн, 0.8 см-ийн зузаантай 125 грамм жинтэй байх гэнэ. Харин дэлгэцийн хувьд 4.7 инчийн урттай, 720-р өнгөний ялгарал бүхий SuperAmoled Plus HD технологийг ашиглан бүтээж байгаа аж. Мөн 12 мегапиксел бүхий камераар 1080р HD бичлэгийг секундэд 60 фрэйм хүчин чадалтайгаар бичих бөгөөд давхар хөдөлгөөн удаашруулж бичих шинэ горимыг нэмж оруулжээ.
Хакеруудын дурдсанаар ухаалаг утасны хамгийн гол үзүүлэлт болох хүчин чадлын хувьд “Galaxy SIII” нь дөрвөн цөмтэй 1.5 Ghz хурдтай процессортой, 1GB шуурхай санах ой бүхий 32GB багтаамжтай байх ажээ. Ямартай ч өчигдөр нээлтээ хийсэн “Samsung” компани Лондонд “Galaxy S3” загвар нарийн технологи ашигласан шаазан гадаргуутай юм байна. Энэ нь Азийн шаазан эдлэл, ваар хийдэг эртний уламжлалтай холбоотой байж болох юм.