2012-05-17
iPhone5-ын гэрийг шингэн металлаар хийнэ
iPhone гар утасны дараагийн хувилбар нь шингэн металлаар хийсэн гэртэй байх юм байна. “Шингэн металл” хэмээх бодисыг одоогоос 20 жилийн өмнө буюу 1992 онд Калифорнийн Технологийн их сургуулийн эрдэмтэд нээж байжээ. Энэхүү металл нь бусад төмрийг бодвол илүү бат бөх бөгөөд зурагдахгүй, бас эвдэрч гэмтэх нь маш бага, жингийн хувьд ч боломжийн гэнэ. “Apple” компани уг материалыг бүтээгдэхүүндээ ашигласнаар давуу талаа бүрдүүлж, чанарын хувьд ч бусад гар утаснаас давуу талтай байх болгох юм байна. Гэвч шингэн металлыг боловсруулахад харьцангуй зардал ихтэй байх боловч “Apple” компани энэ технологийг ашигласнаараа зах зээлд нэр хүндээ өсгөн бүтээгдэхүүний борлуулалт нь харьцангуй нэмэгдэх талтай хэмээн судлаачид үзжээ.





Бичсэн: payn | цаг: 08:31 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax