
Дэлхийн сая сая залуусын шүтээн болж, олон хит дуугаараа өөрийгөө тунхаглаж чадсан АНУ-ын реппер, поп дуучин, хөгжмийн зохиолч, продюссер Pitbull Монголд ирэхээр болжээ. Тэрээр Куба гаралтай америк залуу. Жинхэнэ нэр нь Армандо Кристиан Перес. Түүний эцэг эх нь хоёулаа куба хүмүүс. Гэхдээ тэр Майамид төрж өссөн болохоор Америкаар овоглодог. Карьерынх нь эхэн үед Pitbull-д багагүй асуудал тулгардаг байжээ. Учир нь, арьс өнгөний үзэл зөвхөн хар арьстанд үйлчилдэггүй болохоор цэнхэр нүдтэй, цагаан арьст залууг гадуурхах хүн бишгүй олон байсан байна.
Түүнчлэн гэр бүлийн таарамжгүй харилцаанаас ...